
Төрөл: Drama, Musical, School, Slice of life
Үргэлжлэх хугацаа: 1цаг 54 минут.
IMDb-н өгсөн үнэлгээ: 7.6/10
Шиба ахлах сургуулийн охид соёлын наадмаар тоглолт хийхээр бэлтгэж байтал хамтлагийнх нь нэг гишүүн бэртсэнээр тоглох боломжгүй болж охид маргана. Бүр нэг нэгнээ үзэж чадахгүй байв. Яг тэр маргааны үеэр Солонгосоос ирсэн солилцооны сурагч Сон явж таарах бөгөөд санаандгүй шахуу уг хамтлагт орж дуулахаар болдог. Ерөнхийдөө сургуулийн амьдралын сайхан муухайн тухай л гарна даа

Панк рок сонсдог тэр тусмаа японы The Blue Hearts хамтлагийг сонсдог хүнд бол гарцаагүй таалагдах байх. Панк рок сонсдоггүй байсан ч сонсоод чихэнд чинь танил сонстох болно. Яагаад гэвэл монголын L-Guards хамтлаг уг хамтлагийн хоёр гурван дууг(Линда Линда, Доояа гэх мэт.) орчуулж дуулж байсан болохоор. Үзвэл тэгээд л оооон гээл санана дөө 😎😎
Шууд үзэх:
https://www.facebook.com/Tatsuo.desu/videos/vl.222715464982137/670102016722006/?type=1
0 comments:
Post a Comment